Италийн Миланы загварын долоо хоногт Монгол Улс анх удаа оролцлоо
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо өнгөрсөн
сарын хоёрдугаар сарын 25-наас энэ сарын 2-нд зохион байгуулсан
Миланы загварын долоо хоногт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгтэй Монголын ноос
ноолуурын салбарын төлөөлөл “Go Mongolia” үндэсний брэндээр оролцлоо.
100 өдөр