Монгол, хятадын сэтгүүлчид БНХАУ-ын ӨМӨЗО-д ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.garmaa@montsame.gov.mn
2025-06-11 10:56:50

Тунляо, 2025 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 15 дахь хамтарсан багийнхан БНХАУ-ын ӨМӨЗО-ы Тунляо хотод ажиллаж байна. 


Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл БНХАУ-ын ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэлийн албатай хамтарсан энэ удаагийн багийнхан “Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье” уриан дор, хятадын гурван хотоор зочлон техник, технологи, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хөгжил, ололт амжилтыг сурвалжлахаар болсон юм.


Тунляо хотын тухай


Тунляо хот нь урт удаан үүх түүхтэй, баялаг соёлтой. Тус хот нь Хятадын соёл иргэншлийн гурван том эх сурвалжийн нэг буюу “Баруун Ляохэгийн соёл иргэншлийн” цөм бүсэд оршдог. Одоогоос 5000 гаруй жилийн өмнө “Хамин”, “Нанбао”-гийн өвөг дээдэс энэ нутагт амьдарч байжээ. Түүхэн он жилүүдэд олон үндэстэн ястан хоорондоо харилцаж, нэгдэн нийлж сайн сайхан амьдралыг бий болгосон нь тал нутгийн соёл, газар тариалангийн соёлын чухал өлгий нутгийн нэг болгожээ.

Тунляо хотын байгаль, газар зүйн байцад бэлчээр, ой мод, уул, нуур, намгархаг газар цөл зэрэг олон хэлбэр багтдаг байна. Байгалийн үзэсгэлэнт бүсүүдийг холбон 500 км үргэлжлэх үзэсгэлэнт газраараа алдартай. Мөн “Хятадын үндэстний ардын урлагийн өлгий”, “Жирмийн модон бар зургийн өлгий”, “Хятадын андай урлагийн өлгий”, “Хятадын Монголын эм эмнэлгийн нийслэл” хэмээн алдаршжээ.

Тус хотын тэнгэр нь цэлмэг, ус нь ариун, агаар нь цэвэр, нарны тусгал сайтай зэрэг экологийн үнэт баялаг нь олон сайхан ашигт бүтээгдэхүүнийг төрүүлж, Үндэсний “Амуу будааны агуулах”, “Махны агуулах” хэмээн нэрлэгддэг юм байна. Амуу тарианы ургац нь орон нутгийн түвшний хотуудын дунд 7-р байрт ордог бөгөөд “Тариалалтын алтан бүс” нь “Үржлийн алтан бүс”-ийг бүтээж, бүх хотын махны чиглэлийн үхрийн тоо толгой 3.85 саяд хүрчээ. Тийм ч учраас “Үндэсний махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрийн анхны чухал хот” болох зорилго тавьж байгаа аж.

Мөн хот нь ашигт малтмалын нөөцөөр харьцангуй баялаг бөгөөд тэргүүлэх салбарууд нь өвөрмөц онцлогтой байдаг. Шинэ эрчим хүчний нээлт, ногоон цахилгаан эрчим хүчийг хос хөдөлгүүр болгон ашиглахын тулд ногоон хөнгөн цагаан, никель, цахиурт суурилсан шинэ материал, ногоон био эм бэлдмэл, химийн үйлдвэрлэл, салхи, нар, ус төрөгчийн хуримтлалын бүхэл бүтэн аж үйлдвэрийн гинжин хэлхээний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл зэрэг тулгуур салбарыг хөгжүүлжээ. 


Холбоотой мэдээ